Дэлхийн хамгийн олон улсад төдийгүй томоохон технологийн компаниудад хүлээн зөвшөөрөгддөг CPD (Continuing Professional Development) магадлан итгэмжлэлийг Монголоос анх удаа AI Academy Asia авч Хиймэл оюуны сургалтаа хүргэж эхлээд байна. Үр дүнд нь энэ сургалтад хамрагдсанаар гадаадад сургуульд орох, ажилд орох гэх мэтчилэн олон зүйлсэд сертификатаа ашиглах том боломж бүрдэж байгаа юм.
CPD стандарт гэж юу вэ?
CPD (Continuing Professional Development) нь мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж байгааг баталгаажуулдаг олон улсын жишиг стандарт юм.
Иймээс дэлхийн олон байгууллага, ажил олгогчид сургалтын хөтөлбөр сонгохдоо CPD магадлан итгэмжлэлтэй эсэхийг чухалчилдаг.
AI эрин хэдийн эхэлсэн энэ үед олон улсын стандарттай сургалтад хамрагдан, үр хүүхдээ ирээдүйд бэлтгэх боломж Монголд бодитоор бүрдэж байна. AI Academy Asia нь хаврын элсэлтээ авч байгаа бөгөөд Хиймэл оюуны боловсролыг түгээх зорилгоор анх удаа 10-13, 14-18 насны хүүхдүүдийн сургалтдаа 50% хямдрал зарлаад байна.
Тус сургалтын бүртгэл эхэлсэн бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 30-нд хичээл нь эхлэх юм.
AI Academy Asia академи сургалтаа дараах ангиллаар эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- 10–14 нас
- 14–18 нас
- Насанд хүрэгчид
Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 2030 он гэхэд хамгийн эрэлттэй мэргэжил бол Хиймэл оюуны инженер гэж үзэж байгаа бол Станфордын их сургуулийн судалгаагаар хүүхдэд 10 наснаас эхлэн Хиймэл оюуныг сургаснаар ирээдүйд хамгийн үнэ цэнтэй чадварыг суулгах үндсэн болно гэсэн байна.
AI Academy Asia-ийн энэхүү сургалт нь AI зөвхөн мэдээлэл өгөх түвшнээс гаргаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтэц, чанарын шаардлагатай түвшинд хүргэж буй нь чухал алхам болж байна.
Сургалтыг амжилттай төгсөгчид CPD сертификат авах бөгөөд энэ нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэх боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл, Монголд суралцаад дэлхийтэй өрсөлдөх AI мэдлэг, ур чадварын баталгааг авах боломж бүрдэж байна.
- Сургалт 2026 оны 3 дугаар сарын 30-нд эхэлнэ.
- Суудлын тоо хязгаартай тул бүртгэл аль хэдийн эхэлжээ.
- AI-ийн эринд хоцрохгүй байхын тулд бэлтгэлээ өнөөдрөөс эхлүүлэх цаг ирээд байна.
- Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл:
Утас 75051055
АДМИН








Нийгэм









