Dark Light
Нийгэм | 2026-03-17

ГЕГ: ЦЭРГИЙН ЗОРИУЛАЛТТАЙ БАРААГ ТАНИХ СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Цэргийн зориулалттай барааг таних, ангилах чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна. Европын холбооны P2P Экспортын хяналтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Цэргийн зориулалттай барааг таних, ангилах чадавхыг бэхжүүлэх” сэдэвт гурав дахь удаагийн сургалт 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдаж байна.
Тус сургалт нь экспортын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, стратегийн болон цэргийн зориулалттай зарим төрлийн барааны хууль бус тээвэрлэлтийг таслан зогсооход чиглэсэн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Европын холбооны P2P Экспортын хяналтын хөтөлбөр нь стратегийн ач холбогдол бүхий бараа, технологийн экспортын хяналтыг сайжруулах зорилгоор хэрэгждэг олон улсын хамтын ажиллагааны санаачилга бөгөөд оролцогч улс орнуудын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг туршлага солилцох чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Энэхүү сургалт нь Монгол Улсын экспортын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хил дамнасан хууль бус эргэлттэй тэмцэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00