2026 оны 03 сарын 16-ны байдлаар Хөвсгөл аймаг дахь Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
- Сүүлийн 24 цагт 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба Улаанбурханы өвчлөл Хөвсгөл аймагт нэмэгдэх хандлагатай байна. Насны бүлгээс харахад 0-9 сар хүртэлх бага насны хүүхэд өвчлөлийн ихэнх хувийг эзэлж байна.
- 2026 он гарсаар УЛААНБУРХАН өвчний шалтгаант нас баралт 2 бүртгэгдсэн.
- Вакцинд хамрагдсан байдлаар нь аваад үзвэл огт хамрагдаагүй 34,7%, вакцинд хамрагдах нас болоогүй буюу 0-9 сар хүртэлх бага насны хүүхэд 35,6%-ийг буюу нийтдээ 70.3% нь вакцингүй хүүхдүүд эзэлж байна.
Уг өвчин нь дархлаажуулалтаар сэргийлэгддэг халдварт өвчин юм. Иймээс 6-8 сартай хүүхдүүд, 10-15 насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна. Мөн халдвартай хүнтэй хавьтал болсон тохиолдолд 72 цагийн дотор голомтын дархлаажуулалт хийж байгаа юм.
Хүн бүр хариуцлагатай байж, Улаанбурхан өвчнөөс сэргийлж, халдварын тархалтыг хамтдаа таслан зогоохыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









