Dark Light
Нийгэм | 2026-03-18

“ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Чингэлтэй дүүргээс “Боловсролын санаачилгууд” ТББ-тай хамтран өсвөр насны хүүхэд болон сурагчдын ерөнхий чадамжийг хөгжүүлэх “Энтерпрайз” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Энтерпрайз хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулж, ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх чадамжийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, аргачлалын талаар мэдээлэл солилцсон юм.
“Энтерпрайз” хөтөлбөрийн хүрээнд төсөлд суурилсан сургалтын аргачлалыг ашиглан сурагчдад бодит асуудлыг шийдвэрлэх, нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл, санаачилга хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх бөгөөд тус байгууллагаас 2021-2025 онд улсын хэмжээнд 40 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 5000 гаруй сурагчдыг хамруулж ажилласан байна.
Цаашид талууд өсвөр үеийнхний ур чадварыг хөгжүүлэх, тэдний оролцоог дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, дүүргийн хэмжээнд хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00