Dark Light
Нийгэм | 2026-03-18

МОНГОЛ УЛСАД КОДЕКСИЙН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өчигдөр /2026.03.17/ Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин зохицуулагч ЯАП ВАН ХИЕЭРДЭН-г хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах, Стандарт хэмжил зүй, үндэсний итгэмжлэл, эдийн засгийн чөлөөт болон тусгай бүсүүд, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Уур амьсгалын үндэсний хороо, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн салбар, томоохон төсөл хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтын талаар санал хэлэлцэв.
Түүнчлэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрүүд, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бэлчээрийн даац, малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх зэрэг орон нутгийн болон салбар хоорондын зохицуулалтыг сайжруулахад анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.
Цаашид тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стандартуудыг үндэсний болгох чиглэлээр хамтран ажиллах, мөн Монгол Улсын санаачилж буй Кодексийн стандартуудыг боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, НҮБ-аас хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд, стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт зэрэг чиглэлүүдийг уялдуулах, эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар болов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00