Dark Light
Нийгэм | 2026-03-18

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЖ, ЦОЛ ОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагч, ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль хүртээснийг өнөөдөр гардуулж, алба хаагчдад цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”-оор-, “Алтан гадас” одон, “Цэргийн хүндэт медаль”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар нийт 80 алба хаагч шагнагдсан юм.
Түүнчлэн Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны "Тэргүүний ажилтан" тэмдэг, "Онц гал сөнөөгч" тэмдгээр-9 алба хаагчийг шагнасан бол ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг-4, хошууч цолыг-16, ахмад цолыг-11 ахлах дэслэгч цолыг-18, дэслэгч цолыг-25 алба хаагчид тус тус олголоо.
Хошууч генерал Г.Ариунбуян “ Эх орныхоо өнцөг булан бүрт иргэдийнхээ амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагч, тэдний гэр бүлд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн мэндийг хүргэе. Та бүхэн бол монголын ард түмний бахархал, итгэл, найдвар, сүр хүч билээ” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00