Dark Light
Нийгэм | 2026-03-18

МОНГОЛ БАНКНЫ ЭРДЭНЭСИЙН САНД ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын Улсын комиссын даргын 2026 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хяналтын тооллого зохион байгуулах удирдамжийн дагуу Улсын комиссын гишүүд Монгол банкны эрдэнэсийн сан, Чингис хаан үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Монголын Театрын музей, Монгол Улсын их сургуулийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны хооронд хяналтын тооллогыг зохион байгууллаа.
Хяналтын тооллогын хүрээнд:
  • Салбар комиссуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйгээр хангах,
  • Тооллогын дэвтэр, тэмдэг ашиглалтад хяналт тавих,
  • Түүх, соёлын дурсгалт зүйлийг түүврийн аргаар сонгож хяналт хийх,
  • Түүх, соёлын дурсгалт зүйлийн гэрэл зургийг арга зүйн дагуу авч баримтжуулсан байдал,
  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын дэд систем ашиглалт зэрэгт хяналт тавьж, чиглэл өгч ажиллалаа.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд 86.79 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогод 320 гаруй байгууллага хамрагдаж байгаа бөгөөд Улсын хэмжээнд 41 салбар комисс ажиллаж байна.

Эх сурвалж | Соёл Урлагийн Газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00