Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр нийт 2574 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1029, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Тус өдөр цагдаагийн байгууллагад нийт 2574 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 1029 зөрчил, 118 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байжээ. Мөн хүний биед халдах 94, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108, хулгайлах 34 хэрэг бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 тохиолдлыг илрүүлжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн ба 132 хүнийг эрүүлжүүлсэн талаар мэдээллээ.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм








