Хүний эрхийн Үндэсний Комиссоос замын хөдөлгөөнд оролцогчдыг унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээнээс үүдэлтэй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор холбогдох төрийн болон Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүлж байна.
2025 онд Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд мотоцикл (суррон загвар) ангиллын тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол Улаанбаатар хотод 160 бүртгэгдсэн байна.
Харин мопед (скүүтер загвар)-той холбоотой зам тээврийн осол Улаанбаатар хотод 64 бүртгэгджээ. Ослын улмаас олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа юм.
Өдөрт дунджаар 36,990 хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглан, 600 мянга орчим автомашинтай зэрэгцэн, явган хүмүүсийн хамтаар замын хөдөлгөөнд оролцож байна.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилготой энэхүү аянд иргэд болон, төр, төрийн бус байгууллагуудыг бодит оролцоо, санаачилгаараа нэгдэхийг Хүний эрхийн үндэсний комиссоос уриалж байна.
АДМИН







Нийгэм









