Dark Light
Нийгэм | 2026-03-19

Э.БАТ-АМГАЛАН: Х.НЯМБААТАРЫН ГҮТГЭЛЭГ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр: 
"Сэтгүүлчид улс төрийн зорилготой харлуулах, хагалан бутаргах энэ үйл ажиллагаанд яваад байгаад үнэхээр харамсаж байна. Хаврын чуулганаар дөрвөн хууль орох гэж байна. Барилгын 10 гаруй жил шинэчлэгдээгүй байгаа хуулийг шинэчилж өргөн барихад бэлэн болсон байгаа, хот байгуулалтын тухай хууль бэлэн болсон байгаа. Мөн орон сууцжуулалтын анхдагч хурал, орон сууцжуулалт банкны тухай хууль. Би та бүхнийг яаман дээрээ урья. Одоо ажлаа л хиймээр байна, үнэндээ. 
Х.Нямбаатар харлуулдаг гүтгэдэг асуудал хэрээс хэтэрсэн. Би нэг ч хөдөлгөөн өнөөдрийг хүртэл хийгээгүй, нэг ч тайлбар хийгээгүй. Би өөрөө өөртөө нүүр бардам байгаа. Гүтгэсэн гүтгэлгүүд нь хууль хяналтын байгууллагаар хэзээ нэгэн цагт шалгагдаад тогтоох учраас, би нэг ч удаа гар дүрсэн оролцсон юм байхгүй учраас нүүр бардам байгаа. Тийм учраас би Х.Нямбаатарт ч хэлсэн эр улсууд эргээд уулзах орон зай, нүүр үлдээгээрэй гэж.
Манай эхнэр ганц л дүүтэй, нэг дүү нь бурхан болсон. Нэг дүү нь 150 орчим килограмм жинтэй залуу байдаг. Б.Алагаа гэж хүн байгаа. Түүний бие хаа, нөгөө зураг шатаасан нөхрийн бие хааг харьцуулаад үзээрэй. Би бол хардах эрхтэй, өөрсдийнхөө зургийг өөрөө өөрсдийнхөө хүнээр шатаалгачхаад ийм зүйл яриад. Ийм улс төрийн сонгуулийн янз бүрийн хар пиарын технологи байдаг шүү.
Намын дүрэм журам, төрийн хууль байна. Нам дотроо улс төрийн намуудын тухай хууль байна. Намынхаа дагуу  асуудлаа шийдэх ёстой. Сар гаран хугацаанд дайруулаад байж байна.  Би бол маш тайван байгаа. Хэзээ нэгэн цагт үнэн мөн нь олдоно гэж ойлгож, итгэж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00