Dark Light
Нийгэм | 2026-03-19

ШАДАР САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Дорноговь АОК-ын өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.
Хуралдаанаар орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал,
  • Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, сумдын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г судалгаанд үндэслэн бодит байдалд нийцсэн байдлаар шинэчлэн батлуулах,
  • Мал, амьтны сэг зэмийн устгалыг яаралтай хийж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,
  • Аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах зэрэг үүргийг өгөв.
Мөн хуралдаанаар, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг хүрээнд "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, “Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоодыг сумдаар бүсчлэн байгуулна” гэсэн заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг даалгасан юм.
Түүнчлэн 2026 оны 3 дугаар сард E-Mongolia системээр дамжуулан хоршоодын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа авахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00