Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийг ивээх сан ОУТББ-тай Гэр бүл, хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллаж, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний эрх хамгаалал, хөгжлийг дэмжих хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох
- Гэр бүл, нийгмийн бүх орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх
- Үндэсний түвшинд Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.
Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны биелэлтийн үр дүнг жил бүрийн эхэнд хэлэлцэн дүгнэж байх юм.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









