Dark Light
Нийгэм | 2026-03-19

"ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ–2026" АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар удирдах чадварыг хөгжүүлэх зорилготой “Дэлхийн мөнгөний 7 хоног–2026” аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд болон санхүүгийн салбарын төлөөллүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцов.
Нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ, “Дэлхийн мөнгөний 7 хоног нь хүүхэд, залуусыг багаас нь санхүүгийн зөв дадал, хариуцлагатай хэрэглээнд суралцуулах, ирээдүйн санхүүгийн оролцоог нь дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Санхүүгийн боловсрол бол зөвхөн мөнгөө хадгалах, зарцуулах мэдлэг төдий бус, харин иргэн хүн өөрийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрсдэлээ удирдах, тогтвортой ирээдүйг бүтээх үндэс суурь юм. Ийм ч учраас энэхүү аяны гол зорилго хүүхэд залуус та бүхнийг Монгол Улсын хариуцлагатай иргэн байх, санхүүгээ зөв зохистой удирдах, хамгийн гол нь санхүүгийн боловсрол нь баян, мөнгөтэй болох бус харин өөрт тохирсон, тодорхой хэмжээний хуримтлалаа зөв удирдаж, зөв зохион байгуулах дадлыг бий болгох, зөв хөрөнгө оруулалт хийхэд оршиж байгаа юм. Сүүлийн жилүүдэд технологид суурилсан нийгмийн сүлжээ, сошиал орчин асар ихээр хөгжсөн. Сайныг дагаад мөн санхүүгийн залилан, луйвар ч асар ихээр бүртгэгдэж байна. Иймээс энэ хууль бус зүйлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, найз нөхдөө хамгаалах нь хамгийн чухал.
Нөгөө талаар төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудын хамтын оролцоог улам бүр өргөжүүлж, хүүхэд, залуусынхаа санхүүгийн боловсролыг системтэйгээр дээшлүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт хэвээр байна. Энэхүү сарын аяны хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд нь хүүхэд залуус, иргэдийн санхүүгийн мэдлэгийг бодитоор нэмэгдүүлж, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00