Dark Light
Нийгэм | 2026-03-19

ХАНИАДНЫ ЭМД СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС АГУУЛАГДСАН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Гадаад улсаас ханиадны үед хэрэглэдэг гэх нэр бүхий эмийг Монгол Улсад худалдан борлуулж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт 14 гомлол мэдээлэл бүртгэгдээд байна. Тус эмийн найрлагад НҮБ-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн гурав дахь жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа нь тогтоогдоод байна. Тус сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бодис бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг байна. Монгол Улсад тухайн бодис агуулсан эмийг зөвшөөрөлгүй импортлох, чөлөөтэй худалдаалах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иргэд та бүхэн эм тариаг зөвшөөрөлтэй байгууллагаас худалдан авч, эмчийн заавар, жорийн дагуу зөв хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00