Цагдаагийн байгууллагаас ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй есөн ширхэг тул загасыг Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гурван этгээдэд холбогдох гэмт хэргийг илрүүлж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д зааснаар тус бүр зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулж, экологи эдийн засгийн 67 сая 260 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэн хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэн та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









