Dark Light
Нийгэм | 2026-03-20

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2026.03.20) боллоо.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Галт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт бий. Эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, хуулийг батлах үед тогтоосон үзэл баримтлал өөрчлөгдөх, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоох, нийтийн ашиг сонирхлоос илүү тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх, улмаар хүний эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна.

Иймд хууль тогтоомж тодорхой, тогтвортой, нэг мөр хэрэгжих зарчмыг хангахад чиглэсэн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр журмаар зохицуулж буй суурь шинжтэй харилцааг хуулийн түвшинд нарийвчлан тусгах, хуулийг хэрэгжүүлэх явцад үүсэж буй практик хүндрэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найруулаад байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг тодорхой, ойлгомжтой зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн иргэдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалтад дэмжлэг үзүүлэх болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэхэд ач холбогдолтой болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00