Dark Light
Нийгэм | 2026-03-20

ТРАССЫН УРТАД 10 МЕТР ӨРГӨН ТҮР ЗАМ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд авто замын барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. Энэ жил нийслэлээс 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт авто замын ажил нь нийслэлийн мега төслүүдийн нэг Туулын хурдны замын ажил юм. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын авто замын барилгын ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Авто замын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдээд явж байна. Олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Туулын хурдны замын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэх ажил хийгдэхгүй. Нийт трассын уртад 10 метр өргөн түр зам гаргахаар ажиллаж байна. Үүний үндсэн дээр төмөрбетон суурийн ажлууд хийгээд явна” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газраас хамгийн сүүлд Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу явах Эмээлтийн замыг Өлзийт хороолол, Морингийн даваатай холбох 12.5 км замын худалдан авах ажиллагааг зарласан байна. Сонгон шалгаруулалт дууссаны дараа дөрөвдүгээр сарын сүүлээр авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00