Dark Light
Нийгэм | 2026-03-20

ИРГЭДИЙН ГЭЭСЭН ЗҮЙЛИЙГ ОЛЖ ӨГСӨН ЖОЛООЧ НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Оюунжаргал: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 02-136 гарааш дугаартай автобусны жолооч Г.Чулуунбат мартаж буусан цүнхийг минь олж хүлээлгэн өгсөнд баярлалаа.

Талархал: Иргэн: Ч:72 (Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт) чиглэлд явж байсан Сутайн буянт ХХК-ийн автобусны жолооч Ц.Батбаяр нь охины минь мартаж буусан утас, малгай хоёрыг олж өгсөнд маш их баярлалаа.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Г.Золбоо: Ч:21Б (Вокзал-Дэнжийн 1000-ын эцэс) чиглэлд явж байсан 3-215 гарааш дугаартай автобусны жолооч нь 6-р хороолол буудал дээр зогсож байхад хүнээ авалгүй явсан.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-д гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн З.Сэвжидмаа: Ч:2 (Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-054 гарааш дугаартай автобусанд суугаад QR уншуулах гэтэл төхөөрөмж уншаагүй. Гэтэл жолооч хэл амаар доромжилж, ойр ойрхон торомз гишгэж миний гарыг гэмтээсэн. Маш их гомдолтой байна. Олон хүний дунд маш муухай байдалд орж, эрүүл мэндээрээ хохирлоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-т гэрээний торгууль оногдуулахаар шийдвэрлэв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.Ууганбаяр: Ч:2 (Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 1-070 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч А.Г-т ЗТХ 14.6 зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.

Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00