Dark Light
Нийгэм | 2026-03-20

АЗЕРБАЙЖАНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн яам болон Шинжлэх ухаан, боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын иргэдийг Азербайжан Улсын дээд боловсролын байгууллагуудад суралцуулах "Гейдар Алиев”-ын нэрэмжит олон улсын боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

1. Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо

Тус тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр дэлхийн улс орнуудаас нийт 100 оюутан шалгаруулан суралцуулдаг. Суралцах боломжтой түвшнүүд:

  • Хэлний бэлтгэл курс (6 сараас 1 жил);
  • Бакалаврын хөтөлбөр (мэргэжлийн чиглэлээс хамааран 4-6 жил);
  • Магистрын хөтөлбөр (мэргэжлийн чиглэлээс хамааран 1.5-2 жил);
  • Докторын (Ph.D) хөтөлбөр (3 жил).

2. Тэтгэлгийн давуу тал

Шалгаруулалтад тэнцсэн суралцагчдад дараах зардлыг олгоно. Үүнд:

  • Сургалтын төлбөр болон хэлний бэлтгэл курсийн төлбөр;
  • Олон улсын нислэгийн тийз (жилд нэг удаа ирж, очих);
  • Сар бүрийн амьжиргааны тэтгэмж болох 800 AZN буюу ойролцоогоор 470 ам.доллар (байр, өдөр тутмын зардал, хичээлийн хэрэгсэлд зориулж 10 сарын турш олгоно);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал болох 200 AZN буюу ойролцоогоор 117 ам.долларыг жилд нэг удаа;
  • Виз болон бүртгэлийн хураамж.

3. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Бакалавр болон ерөнхий анагаах ухааны хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь 2026.09.15-ны байдлаар 35-аас доош настай байх;
  • Магистр болон анагаахын резидентурын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь 2026.09.15-ны байдлаар 40-өөс доош настай байх;
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь 2026.09.15-ны байдлаар 45-аас доош настай байх;
  • Өмнөх боловсролын түвшний голч дүн 100 онооны системээр 70-аас дээш байх;
  • Бакалаврын түвшинд англи хэлээр суралцах хүсэлтэй бол IELTS 5 (TOEFL iBT 40), магистр, докторын түвшинд англи хэлээр суралцах хүсэлтэй бол IELTS 5.5 (TOEFL iBT 50) оноотой байх. Орос, турк, азербайжан хэлээр суралцах бол тухайн хэлний түвшнийг нотлох баримттай байх.

4. Бүртгэл, хугацаа

  • I шат: Хүсэлт гаргагчдын материалыг scholarship.esis.edu.mn холбоосоор дамжуулан 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авна.
  • II шат: Эхний шатанд шаардлага хангасан иргэд 2026 оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 1-ний хооронд Азербайжаны төвлөрсөн элсэлтийн систем болох SIACAS буюу portal.edu.az хаягаар бүртгэлээ баталгаажуулна.

5. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг

Бүх бичиг баримт азербайжан, турк, англи эсвэл орос хэлний аль нэгээр байх бөгөөд англи хэлээрх орчуулгын хамт PDF форматаар ирүүлнэ.

Бакалаврын түвшний хөтөлбөрт бүртгүүлсэн иргэд:

  1. Цахим өргөдөл;
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  3. Дүнгийн хуулбар;
  4. Их сургуулийн 1, 2 дугаар дамжааны дүнгийн хуулбар /их сургуулийн 1, 2 дугаар дамжааны суралцагч/;
  5. Англи хэлээр суралцах бол англи хэлний олон улсын шалгалтын оноог хүчинтэйг нотлох баримт (IELTS, TOEFL, Duolingo);
  6. Турк, орос, эсхүл азербайжан хэлээр суралцах бол тухайн хэлний мэргэшлийг баталсан гэрчилгээ эсхүл тухайн хэлээр суралцаж төгссөн боловсролын гэрчилгээ;
  7. Эрүүл мэндийн магадалгаа (ХДХВ/ДОХ, Гепатит В, С-ийн шинжилгээний хариу багтсан, сүүлийн 3 сарын доторх);
  8. Хүчинтэй гадаад паспортын хуулбар;
  9. Суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн 200-300 үгтэй эсээ;
  10. Гавьяа шагнал, сертификатууд.

Магистр, докторын түвшний хөтөлбөрт бүртгүүлсэн иргэд:

  1. Цахим өргөдөл;
  2. Их сургуулийн диплом, дүнгийн хуулбар;
  3. Англи хэлээр суралцах бол англи хэлний олон улсын шалгалтын оноог хүчинтэйг нотлох баримт (IELTS, TOEFL, Duolingo);
  4. Турк, орос, эсхүл азербайжан хэлээр суралцах бол тухайн хэлний мэргэшлийг баталсан гэрчилгээ эсхүл тухайн хэлээр суралцаж төгссөн боловсролын гэрчилгээ;
  5. Эрүүл мэндийн магадалгаа (ХДХВ/ДОХ, Гепатит В, С-ийн шинжилгээний хариу багтсан, сүүлийн 3 сарын доторх);
  6. Хүчинтэй гадаад паспортын хуулбар;
  7. Намтар (CV эсвэл Resume);
  8. Суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн 250-350 үгтэй эсээ;
  9. Эрдэм шинжилгээний нийтлэл;
  10. Гавьяа шагнал, сертификатууд.

Анхаарах зүйлс:

  • Хүсэлт гаргагч нь Азербайжан Улсын дээд боловсролын байгууллагуудын 3 хүртэлх мэргэжлийг сонгох боломжтой.
  • Эцсийн шийдвэрийг Азербайжан Улсын Сонгон шалгаруулах хороо гаргана.
  • Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.
  • Бүртгэл дуусах хугацаа ойртох тусам цахим бүртгэлийн системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
  • Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар ажлын өдөр 09:00-17:00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаар, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн 51-262916 дугаараас лавлана уу.
  • Зарласан хугацаанаас хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Эх сурвалж | Боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00