БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2026.03.21 /БЯМБА ГАРАГ/
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 06.53-19.05
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Аргын тооллын 3 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 3, Шийдэм одтой, хөх морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.
АДМИН







Нийгэм








