Dark Light
Нийгэм | 2026-03-21

ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН АВТОМАШИНУУДЫГ ТАТАН ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо 2-р баг Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 210 км, Ханх сумын төвөөс баруун зүгт 25 км, Хатгал тосгоноос хойд зүгт 100 км/-т Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин мөсөнд цөмөрсөн /1 иргэн явсан эсэн мэнд гарсан/ тухай мэдээлэл 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. 
Хөвсгөл нуурт живсэн автомашиныг татан гаргах иргэдийн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 23 хүн, 7 автомашинтайгаар хамтран ажиллаж 180 метрийн гүнээс загасан нүд /усны камер/ ашиглан холболт хийн автомашиныг нуурын мөсөнд тулган татсан. 
Ажиллагаагаа 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 2 шумбагч алба хаагч  7 метрийн гүнд шумбан, автомашины арын чирэгчид холболт хийн автомашиныг нутгийн иргэдтэй хамтран нуурын мөсөн дээр татан гаргалаа. 
Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн "Хачим" гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км/-т Ханх сумаас Ренчинлхүмбэ сум руу хөдөлгөөн үйлдэж явсан иргэн Ө.Б-гийн  эзэмшлийн Пургон автомашин дотроо 7 хүнтэй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад хар хил рүү орж 1 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр живсэн. 
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид осол болсон газар очиж тухайн автомашиныг 146 метрийн гүнд байгааг ар гэртэй зөвшилцсөний үндсэн дээр татан гаргаагүй үлдээсэн.  
2026 оны 03 дугаар сарын 16-ны Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, 1 автомашинтайгаар ослын голомтод очиход ‘’Фургон’’ загварын автомашиныг ар гэрийнхэн загасан нүд /усны камер/ якир ашиглан нуурын мөсөнд тулгасан байсан.  
Онцгой байдлын газрын 2 алба хаагч нуурын 2-3 метрийн гүнд шумбалт хийж автомашинтай живсэн 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас гаргаж Ханх сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч тухайн автомашины хойд талын броховноос троссоор холболт хийж ар гэрийн хүмүүстэй хамтран автомашиныг мөсөн дээр гаргасан.
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн дээрх харамсалтай ослууд гарсаар байна. 
Иймд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй  баталгаат зам маршрутаар зорчихыг онцгойлон анхааруулж байна. 

Эх сурвалж | Хөвсгөл Онцгой байдлын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00