Dark Light
Нийгэм | 2026-03-21

ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
 
22, 23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 
 
2026 оны 03-р сарын 21-ний 20 цагаас 03-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй. 
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -17...-22 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +4...-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, цас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -8...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, цас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, цас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
 
2026 оны 03-р сарын 23-наас 2026 оны 03-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар , 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22