Dark Light
Нийгэм | 2026-03-21

ХИЛЭНЦ: АВЬЯАСЛАГ ХҮМҮҮС ИХЭЭХЭН АШИГ ОЛОХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ойр дотнын хүмүүсээ гомдоох худал хуурмаг үйлдэл гаргах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн тань өөрчлөлт зарим нэг дарамтыг бий болгож мэднэ. Хий хоосон хардлагаас болж хамтран ажиллах хүсэлгүй болгоно. Гэхдээ өөрийн эрхэм чанараа эргүүлж олоход тань тус болох хүслээ дотроо эргэцүүл. Өөрийн ур чадвар, нөөц бололцоонд бодитоор хандах хэрэгтэй. 

Үхэр: Амьдралын хэв маягаа өөрчлөх боломж гарч ирнэ. Энэ боломж хэчнээн богино үргэлжилсэн ч бай таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх болно. Гэхдээ энэ үед ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож тунгаах хэрэгтэй. Хэрэв таны харилцаа холбоонд шийдвэрлэх асуудлууд байгаа бол одоо хариуцлагатай алхам хийхэд таатай байх болно. Олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан арга барилаа сайжруулах нь амжилт олох боломж өгнө.

Ихэр: Өнөөдөр амралтын өдөр тул хөгжилтэй байгаарай. Ойр дотнын хүмүүсийн итгэл үнэмшил танд урагшлах урам зориг өгнө. Хайртай хүнтэйгээ хийсэн хэрүүл маргааны тэмцэлд өөрийгөө ялна гэж зүтгэвэл муу үр дагавар гарна гэдгийг анхаар. Эелдэг зан тань харилцааг сайжруулах боловч шинэ хайрын асуудал, атаархал болон муу санаатнаас болгоомжлох хэрэгтэй. Хайртай хүнээ хир зэрэг халамжилдаг болохоо харуул. Эрүүл мэндийн хувьд хууч өвчнүүд сайжирч, сэтгэл санаанд нийцтэй өдөр болно. 

Мэлхий: Баяр ёслолуудаас үүссэн мөнгөний дарамтаасаа салах хэрэгтэй болно. Магадгүй ойрын үед шургуу ажиллах хэрэгтэй боловч өнөөдөр сайн унтаж амрах боломж гаргаарай. Энэ үед өвдсөн хүн эдгэж, эрүүл саруул байдлыг мэдэрвэл амьдрал хэчнээн сайхан хир нь энгийн гэдгийг дахин мэдэрнэ. Амьдрал дэндүү олон талтай, баялаг юм. Хайр дурлалыг эрж хайж буй хүмүүс зуурдын учралыг тоохгүй өнгөр. Жинхэнэ хайр өөрөө ирнэ. 

Арслан: Од эрхсийн байршил биеийн эрүүл мэндэд таагүй байдал үүсгэнэ. Хар дарж зүүдлэх, бие тавгүйтэх магадлалтай. Бусдын зүгээс үзүүлэх дарамт шахалт, далд явуулга эсвэл таны гаргасан алдаа эндэгдэл зорилгодоо хүрэхэд хүндрэл учруулна. Хайр дурлалын амьдралд эерэг үр дүн харагдах ч гэнэтийн мэдээ дурлалт хосуудыг зөрчилдүүлж мэдэхээр байна.

Охин: Сэтгэл санаа тавгүйтэж, толгойд элдэв муу бодол орж ирэх төлөвтэй. Мөнгө санхүүгийн хомсдолоос болоод гуниглаж, өдрийг сэтгэлийн дарамттай өнгөрөөх бололтой. Хайртай хүндээ цаг гарга. Өөр өөрсдийн хүсэл мөрөөдлийн талаар ярилцвал илүү ойр дотно болно. Хайр дурлалын тогтворгүй харилцаа хүндрэл бэрхшээл, урам хугарахаас өөр зүйл авч ирэхгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Амралтын өдөр өөртөө цаг гаргаж гадагшаа гар.

Жинлүүр: Өнөөдөр хэт ёсорхолгүй, хайр сэтгэлийн асуудлаа зүрхээрээ жолоод. Танд тайван амрах хүсэл төрнө. Ажил албаа хэт бодон сэтгэлээ чилээлгүй амарч ав. Хуурмаг хандлага ихсэх тул гэр орондоо тайван, таатай уур амьсгалд байхыг хичээ. Буруу мэдээллээс болж үл ойлголцол үүсэх, тохиролцоо нурах магадлалтай тул аль болох ойлгомжтой тодорхой байдлыг чухалчил. 

Хилэнц: Өнөөдөр од эрхсийн нөлөө таныг няхуур хөдөлж, өөрийнхөө бодол санаа, төлөвлөгөөгөө нууц хэвээр байлгахыг зөвлөж байна. Зарим дүрэм журмыг дагахыг хүсэхгүй байх. Хэрвээ та оюун ухаанаа дүрэм журамд захируулан бодит үр дүнг хүлээж зөвшөөрч чадвал зорилгоо биелүүлж тулгарсан бэрхшээлийг даван гарах болно. Бүтээлч чадвар тань дээшлэх болно. Авьяаслаг хүмүүс ихээхэн ашиг олох болно. 

Нум: Таны зан төрх, харилцаа хандлага нууцлаг байдал, далд ухамсрыг билэгдсэн байна. Өөрийгөө илэрхийлэх тал дээр хэт нээлттэй байж болохгүй. Энэ өдөр нууцлаг байх нь аливаа харилцаанд танаас багагүй зүтгэл гаргах шаардлага үүсгэнэ. Гэхдээ энэ нь таны хувийн амьдралд сайнаар нөлөөлж ч болно. Хамгийн гол нь тухайн цаг үеийн нөхцөл байдлыг сайн мэдэр. 

Матар: Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэвч умартаж болохгүй. Тэд таныг шүүмжилж байгаа нь таны л төлөө хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Өөрийн гэсэн үнэт зүйлсийг олж авах нь гол зорилго гэдгийг сана. Өөрийн зорьж буй гол зүйлдээ ихэнх цагаа зарцуул. Та амьдралын амтыг мэдрэх хэрэгтэй байна. Залхуу хойрго байдал энэ үед танд ажиглагдаж байгааг од эрхэс анхааруулж байна. 

Хумх: Ур чадвар, авьяасаа ашиглах үедээ урам зоригтой байна. Бусдын ард битгий нуугд. Өөрийгөө зөв илэрхийл. Биеийн хүчний дасгал хийх, спортоор хичээллэх зэргээр эрүүл мэндээ бэхжүүл. Хайртай хүнтэйгээ хамт суун, сайхан дурсамжаа сөхөн ярилцах нь хосуудын харилцааг улам ойртуулан бэхжүүлэхээс гадна үл ойлголцлыг бүр мөсөн арилгах болно. 

Загас: Энэ өдөр хайр дурлалын харилцаанд таагүй. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Мөн найз нөхөд болон өрсөлдөгчийн хийж буй үйлдэл таныг гайхшируулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй. Гэхдээ санаачилга сайтай байх нь хүйтэн хөндий хүмүүсийн ч зүрхэнд нь нууц орших уян зөөлөн, өрөвч чанарыг нээх болно. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн системтэй холбоотой байдаг бүх эрхтнээ хайрла. Шинэ ногоо хоол хүнсэндээ хэрэглэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00