Уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл дэд хурандаа, Дэлхийн зулай Эверестийн оргилд анхны авиралтын түүхийг бүтээсэн уулчин Н.Жуков 03 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.
Тэрбээр уулын спортоор тууштай хичээллэж, 1980-аад оноос эхлэн зөвхөн Алтай Таван Богдын Хүйтэний оргилд гэхэд л 70 гаруй удаа гарчээ. Мөн дэлхийн дээвэр Гималай, Эверест, Эльбрус зэрэг дэлхийн ноён оргилуудад амжилттай авирсан бахархалт уулчин юм.
АДМИН








Нийгэм





