Dark Light
Нийгэм | 2026-03-22

ЭМГЭНЭЛ: МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Ч.БАТЧУЛУУН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН
/1981-2026 он/
Монгол Улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Батчулуун 2026 оны гуравдугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Ч.Батчулуун нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1981 онд төрсөн бөгөөд бага наснаасаа эхлэн бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд аймгийн заан цол хүртэж, 2006 онд цолоо баталж, 2009 онд хоёр дахиа баталж, 2010 онд аймгийн арслан цол хүртэж, 2011 онд баталж, 2014 онд улсын баяр наадамд тав даван шөвгөрч, Монгол улсын начин цол хүртэж, 2017 онд цолоо баталж, өсөх идэр чимэг нэмсэн байдаг. Тэрбээр барилдахын зэрэгцээ зодог шуудаг урладаг авьяаслаг, арал, бяр тэгш дүүрэн бөхчүүдийн нэг байлаа.
Талийгаачийн хүнлэг, эгэл даруухан, нөхөрсөг, гүндүүгүй зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн зам мөр, амжилт нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж | МҮБХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00