Dark Light
Нийгэм | 2026-03-22

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 45 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн түүхэн үйл явдлын 45 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1981 оны 3-р сарын 22-30 нд “Союз-39” хөлгийн багийн ахлагч ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков, Монгол Улсын иргэн, шинжлэн судлаач Ж.Гүррагчаа нар сансрын Салют-6 станцтай холбогдон “Союз Т4” багийн сансрын нисэгч нартай хамтран зүрх судасны үйл ажиллагааны байдал, элдэв сорилыг давах тэвчээр, сансрын нисэгчийн ажил гүйцэтгэх чадвар, дадлага туршлага, оюун ухаанд нөлөөлөх хүчин зүйлс гэх мэт анагаах ухаан биологийн олон туршилтыг хийсэн түүхтэй. 
Уг нислэгээр Монгол Улс сансрын уудамд иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, сансрын багаж зохион бүтээж ашигласан 20 дахь, задгай сансарт багажаа гаргасан 5 дахь орон болж бүртгэгдсэн юм. 
Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Монгол улсын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Өдгөө манай улсын хувьд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын хүрээнд сансрын технологи, хиймэл дагуулын холбоо, зайнаас тандан судлалын хэрэглээг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22