Dark Light
Нийгэм | 2026-03-22

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг. 
2026 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь усны хүртээмж, ариун цэвэр, усны нөөцийн удирдлагад тэгш оролцоо, тэгш боломжийг хангахын ач холбогдлыг онцолж буй юм.
Ус бол амьдралын эх булаг, хүн төрөлхтөн төдийгүй байгаль орчны тогтвортой байдлын үндэс билээ. Гэвч дэлхийн олон бүс нутагт цэвэр усны нөөц багасаж, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалан усны хүртээмж, чанар доройтож байна.
Монгол Улсын хувьд усны нөөц хязгаарлагдмал, жигд бус тархалттай тул усны зохистой хэрэглээ, хамгаалал, хуримтлалын бодлого онцгой ач холбогдолтой. Энэ хүрээнд усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, ус ашиглалтыг үр ашигтай болгох чиглэлээр бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан иргэн бүр усны үнэ цэнийг ухамсарлаж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, усны нөөцийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уриаллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00