2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хийж буй ажлынхаа ирээдүйн төлөвийг зөв тооцоолох хэрэгтэй байна. Мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэл сонирхол өндөр байна. Ажилладаг салбартаа гарсан шинэ нээлтийн талаар олж мэдэх нь ач холбогдолтой байна. Шинжлэх ухааны сонирхолтой мэдээ сонсоно. Сэтгэл хөдлөл ихсэх боловч даруу төлөв зан таныг чимж өгнө. Мөн хайртай хүндээ халамж тавих цаг ирсэн байна. Бэлдсэн бэлгээ өгөх үйл ажиллагааг зугаатай хөгжилтэй болгох хэрэгтэй.
Үхэр: Жижиг сажиг асуудалд ч анхааралтай хандаж, бусдын шүүмжлэлийг ухаалгаар хүлээн ав. Од эрхэс таны шинэ хамтын үйл ажиллагааг онцолж байна. Гэхдээ эрч хүчтэй байгаа ч ажил хэргийн яриа хэлэлцээрт болгоомжтой байгаарай. Удаан хугацааны турш зорьсон зорилго, хүсэж байсан мөрөөдлөө бодитоор харах бололтой. Эрүүл мэндээ анхаар. Мөн гэр бүлдээ анхаарал хандуул. Ойр дотнын харилцаа хөндийрч байгаа бол одоо алдаагаа зас.
Ихэр: Өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах нь зарим үед эргэн тойрноо анзаарах боломжийг бий болгоно. Өөрийн буруу зан ааш, алдаа дутагдлаа хамгаалахыг хүсэж магадгүй. Бусдыг хэт сургаж, өө хайх байдал гаргаж байх вий. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, боломжтой бол амарч, гүнзгий амьсгаа ав. Ямар нэг алхам хийхийн өмнө өөрийгөө хянах чадвар байгаа эсэхээ шалга.
Мэлхий: Дуусгаж амжаагүй ажил үүргээ хийж гүйцэтгэж буй хүмүүсийг од эрхэс зоригжуулна. Таны мэргэжлийн зорилгод нөлөө үзүүлэх үйл явдал болно. Хэрвээ та өөрчлөлт хүсэж буй бол эргэн тойрноо сайн ажигла. Үүний үр дүнд таны сэтгэлийг татаж буй цорын ганц хүчин зүйл гэж байхгүйг ухаарна. Үгүй бол та хийж буй зүйлдээ эргэлзэж эхэлнэ. Цагийг нь олсон ажил орлогыг нэмэгдүүлнэ. Хэрэв таны хөрөнгө нэмэгдэж байвал та үргэлж бүтээлч байж чадна.
Арслан: Олон арга хэмжээ давхцах тул сайн бэлтгэл хэрэгтэй болно. Төлөвлөгөө сайн байхгүй бол таны ажил амжихгүй байх бололтой. Та олны дунд эзлэх байр сууриа баталгаажуулж чадна. Эхэлсэн зүйлээ дуусгаж амьдрал дээр хэрэгжүүл. Үр дүн гарвал эргэн тойрныхон тань таныг үнэлнэ. Хэчнээн ядарч байсан ч тууштай зангаа харуул. Санхүүгийн асуудлаа шийдэх боломжийн талаар гэр бүлийн хүнтэйгээ хамтран төлөвлө.
Охин: Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь амьдралыг өөр өнцгөөс харах боломж олгоно. Од эрхэс сонирхолтой шинж тэмдэг илгээвэл сайтар бодож тайлахыг хичээ. Тайван, сэтгэл хангалуун байх учраас өөртөө өндөр шаардлага тавих хэрэггүй. Хэрэв та ганцаардаж байгаагаа мэдэрвэл итгэлтэй найзаа гэртээ урьж, сэтгэл санаагаа хуваалц. Гэхдээ ганцаардал зарим хүмүүст өөрийгөө бүрэн олох боломж олгодог тул энэ асуудалд мэдрэмжтэй хандаарай.
Жинлүүр: Хачин жигтэй уур амьсгал өдрийн турш үргэлжлэх учраас санаа бодлоо сайн хянах нь ухаалаг хэрэг болно. Хийх гэж буй ажил тань ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Гэхдээ онц шаардлагагүй ажилд их эрч хүчээ бүү үр. Сэтгэл хөдлөлдөө хэт автвал таны үйлдэл замбараагүй байна. Эргэн тойрны хүмүүсийн үйлдэл ч ойлгомжгүй байна. Өөрийгөө зөвөөр батлахыг хичээсэн ч үр дүн муутай байна. Ойр дотнын хүмүүстээ чин сэтгэлээсээ халамж тавь.
Хилэнц: Бусдаас хүсдэг хайр халамжаа өөрөө ч түгээвэл олон хүн танд татагдах болно. Эргэн тойрныхоо хүмүүст өөрийнхөө талаар эерэг мэдээлэл өгөх хэрэгтэй. Өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч хувийн амьдралд ч эерэг нөлөө үзүүлэх бололтой. Харин нэг зүйлд хэт анхаарал хандуулснаар таны сэтгэл санаа хямарна. Өнөөдөр ямар нэг маргаантай асуудалд орооцолдохоос сэргийл. Нэг л буруу үг үйлдэл хүмүүсийг таны эсрэг болгох болно. Аливаад тайван байж, гүнзгий амьсгаа ав.
Нум: Боломж нөхцөл бүрдсэн ч бизнесийн үйл ажиллагаа бодсон шиг амжилттай байхгүй бололтой. Чухал мэдээллийг дотроо л хадгал. Ямар нэгэн үйлдэл хийхэд төдий л нууцлаг шалтгаан байхгүй байсан ч бусдад нарийн ширийн зүйлээ дэлгэх шаардлагагүй. Цаг нь болохоор бүгдийг хэлэх боломж гарна. Амаар бус ажлын үр дүнгээр үлгэрлэхийг анхаарах хэрэгтэй. Хамтрагч нартай маргаан үүсэх нөхцөл үүссэн ч хэт бухимдахын оронд тэвчээртэй байж, тэдний юу хэлэхийг сонс.
Матар: Энэ өдөр та өөрийгөө буруушаах хандлагатай байна. Эргэлзсэн үедээ дотоод мөн чанараа сонсож, аль болох даруу зан гаргах хэрэгтэй. Өнөөдөр хамтын үйл ажиллагаа явуулах болон стратегийн ач холбогдолтой гэрээ хийх зэргийг түр хойшлуул. Хэд хэдэн саналыг алийг нь сонгохоо бодолцох нь ашиг тустай байна. Нэг талаар сайхан санал ирэх ч зарим зүйл дээр нөөц бололцоог тань шалгах бололтой.
Хумх: Өөрийн төрөлх зөн совиндоо итгэж чадвал таны бизнесийн яриа хэлэлцээр амжилттай болж бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх болно. Гэхдээ бодол санаа тань зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Хуурмаг мөрөөдлөөс энгийн амьдралаа ангид авч үзээрэй. Хэрвээ та ямар нэг зүйл хийж эхэлж байгаа бол өөрийн арга барилаар сонирхолтой байлгах хэрэгтэй. Таны бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан санаа танд саад болох болно.
Загас: Боломжийг сайн ашиглаж чадвал төлөвлөсөн ажилдаа мэдэгдэхүйц ахиц гаргана. Ойр дотнын хүмүүсийн туслалцааг нэрэлхэлгүй ав. Бусад харилцаа холбоо, найз нөхдийн хүрээллээ ашигла. Тохирсон гэрээ хэлцэлдээ үнэнч тууштай байх нь таныг итгэлтэй хүн болохыг бусдад илэрхийлэх болно. Тулгарсан асуудлыг томруулж хүндрүүлэхгүй тэр хүрээнд нь шийдвэрлэх нь ухаалаг үйлдэл байна. Өөрийн эрхэлж буй бизнестээ тууштай бай.
АДМИН







Нийгэм









