Энэ 7 хоногийн (2026.03.23 - 03.29) 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ долоо хоногт мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэл сонирхол өндөр байна. Ажилладаг салбартаа гарсан шинэ нээлтийн талаар олж мэдэх нь ач холбогдолтой байна. Шинжлэх ухааны сонирхолтой мэдээ сонсоно. Ихэнх хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байна. Өөрийн оюун санаанд төлөвлөсөн бүхнээ амжилттай гүйцэтгэх эрч хүчтэй гэдэгтээ итгэлтэй бай. Илүү хариуцлагатай байвал үр дүн гаргаж алдар нэр, зорилгодоо хүрнэ. Шийдэмгий байж үзэл санаагаа ойлгомжтой илэрхийлэн харилцаагаа тодорхой байлгах нь чухал. Бусдын муу нөлөөнөөс хол байх нь чухал үе. Хэн нэг нь таныг буруутгах гэж оролдсоноос гутранги үзлийн нөлөөнд орно. Өөрийнхөө зөв гэдгийг тайлбарлаж, ятгах танд хэцүү байх нь бололтой. Ойр дотнын хүнийхээ хүсэлтийг биелүүлэхийн тулд багагүй мөнгө зарцуулснаар хэвийн үйл ажиллагаанд хүндрэл гарна. Сайтар тооцоолж үзэхгүйгээр өөрийгөө харанхуй нүхэнд унагах зүйл хийх хэрэггүй. Хэрвээ хайртай хүн тань тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа өмнө ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө оруулалтын асуудал дээр илүү анхаар. Эд хөрөнгийн асуудлаар шүүхтэй холбогдож магадгүй. Гэрээ хэлэлцээрийг ил тод бөгөөд хуулийн дагуу явуул. Олныг хамарсан үйл ажиллагаанд хэт автахаас зайлсхий. Элдэв шоу цэнгээнд яваад хэрэггүй. Архи согтууруулах ундаа хэрэглээд хэрэггүй. Шинэ хүнтэй холбоо тогтоовол эхэндээ хүндрэл гарч болзошгүй ч таны хүчин чармайлтын үр дүн гарна. Хайр дурлалын холбоо танд шинэлэг зүйлсийг бодогдуулна. Ганц бие хүмүүс одоогийн амьдралаас нь илүү чухал мэт санагдуулж, хөл алдуулах хэн нэгэнтэй учирч магадгүй. Хэрэв ийм учрал тохиолдвол таны хувьд жинхэнэ хайр байх болно. Гэр бүл, найз нөхөдтэйгөө гадагш гаран, оройн хоол идэх нь энэ долоо хоногийн төгсгөлд хийх гайхалтай зүйл байх болно. Үр хүүхэдтэйгээ хамт байхад цаг гаргавал цаашдаа үнэ цэнтэй харилцаа холбоог үүсгэж чадна.
Үхэр: Энэ долоо хоногт од эрхэс таны шинэ хамтын үйл ажиллагааг онцолж байна. Удаан хугацааны турш зорьсон зорилго, хүсэж байсан мөрөөдлөө бодитоор харах бололтой. Ажил хэрэгч үхрийнхэн үйл ажиллагааныхаа ерөнхий стратеги төлөвлөгөөг бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болно. Анхаарал болгоомжтой ажиллаж чадвал бүх зүйл сайн сайхан болно. Алдагдалд оруулах хэмжээний алдаа гарч болзошгүй тул болгоомжтой бай. Санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд өр төлбөрийн асуудлаа цаг алдалгүй шийд. Санхүүгийн зөвлөгөө өгдөг мэргэжлийн байгууллагыг ашигла. Таны хүсэл мөрөөдөл биелэх боломжгүй мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь сэтгэл санааг хямрааж, тогтворгүй эмзэг болгоно. Энэ үед өөрийгөө бусдаас илүүд үзэн, хүмүүст хэт өндөр шаардлага тавих магадлалтай. Амжилт олохын тулд мэргэжлийн ур чадвар гол хүчин зүйл байна. Аливаа нөхцөл байдлыг зөвөөр ухаарч ойлгох нь чухал цаг үе. Хүнлэг бөгөөд хүлээцтэй хүмүүс илүү нэр хүндийг олно. Эрүүл мэндээ анхаар. Мөн гэр бүлдээ анхаарал хандуул. Ойр дотнын харилцаа хөндийрч байгаа бол одоо алдаагаа зас. Долоо хоногийн сүүл рүү улс төрийн сэдвээр дүгнэлт хийх гэж яарахгүй байх хэрэгтэй болно. Таны эргэн тойронд худал цуурхал тарах магадлалтай. Эрч хүчээ энэ үед хадгалах хэрэгтэй. Магадгүй удахгүй болох аз туршсан үйл ажиллагаанд хэрэг болно. Шинэ мэдээлэл олж авч мэднэ. Таамаглаж байгаагүй олон төрлийн үйл ажиллагаанд оролцох бололтой. Од эрхэс танд амьдралын байр сууриа олох боломжийг өгч байна. Чухал асуудал хөөцөлдөж байгаа бол сэтгэл санаагаа тайван байлгах нь тус болно. Ганц бие хүмүүс энэ үед хүмүүсийн сэтгэлийг татах бөгөөд сонирхолтой үүсгэх боломжтой болно. Таны сэтгэл хөдлөл хүчтэй байх тул ойр дотнын хүмүүстэй болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих хүсэл төрнө. Дотнын хүнтэйгээ ярилцахад зөн билэг, уриалгахан зан тань тус болно.
Ихэр: Энэ долоо хоногт өөрийн буруу зан ааш, алдаа дутагдлаа хамгаалахыг хүсэж магадгүй. Бусдыг хэт сургаж, өө хайх байдал гаргаж мэднэ. Ямар нэг алхам хийхийн өмнө өөрийгөө хянах чадвар байгаа эсэхээ шалга. Зөв бодолтой байж чадвал өөрийнхөө итгэдэг зүйлийн төлөө бат зогсох чадвартай байна. Гэхдээ хэрэгтэй үед нь та харилцан буулт хийж ч чадна. Хэрэв хамтрагчтайгаа сайн харилцаатай бол ямар ч асуудлыг даван туулна. Ажлын орчинтой холбоотой нөхцөл байдал тодорхой бус болох үйл ажиллагаа явагдана. Чухал үйл явдал таны төлөвлөж байснаас эсрэгээр болж магадгүй. Уян хатан байж өөрийгөө зөвөөр ойлгуул. Өдөр тутмын хэвшсэн амьдралын хэв маягаа илүү шинэлэг байлга. Уйтгар гунигаас зайлсхийх хэрэгтэй. Өөрөөсөө сөрөг энергийг холдуулж чадвал хүсэл тэмүүлэл, эрч хүч нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүл рүү бизнесийн зорилгоор хүмүүстэй уулзах төлөвлөгөөнүүд төвөггүй биелэх ба ажил мэргэжил эсвэл нийгмийн шатаар өгсөхөд чинь нөлөөлөх хүчтэй холбоо тогтоож болох юм. Романтик уур амьсгал давамгайлж, хайр дурлалын сайхан мэдрэмж, халуун дулаан орчныг хүснэ. Гэхдээ сэтгэл түгшээсэн таагүй асуудлаас болж нэлээд тавгүй байдалд орох бололтой. Ийм уур амьсгал нь гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ бат бэх хайр дурлалын харилцаа бэрхшээлийг даван туулахад тусална. Од эрхэс таны ажилд тодорхойгүй нөлөөлсөн хэвээр байгаа тул хэрэгтэй гэж үзвэл бусдаас тусламж авч, ажил төрлөө хэвийн үргэлжлүүл. Найз нөхөд эсвэл хамтрагчид сэтгэл зовоосон асуудлынхаа талаар танаас зөвлөгөө авахыг хүсэж магадгүй. Харин танд алжаалаа тайлж амрах хэрэгцээ байгаа тул аль болох ачаалалд орохгүй байхыг хичээгээрэй. Од эрхсийн хөдөлгөөнөөс шалтгаалан зөв шийдвэр гаргахад амаргүй байх болно.
Мэлхий: Долоо хоногийн эхээр амжаагүй ажил үүргээ хийж гүйцэтгэж буй хүмүүсийг од эрхэс зоригжуулна. Таны мэргэжлийн зорилгод нөлөө үзүүлэх үйл явдал болно. Хэрвээ та өөрчлөлт хүсэж буй бол эргэн тойрноо сайн ажигла. Та бүтээлч сэтгэлгээтэйгээ байгаагаа мэдрэх болно. Бусад хүмүүсээс ирэх гэнэтийн үйлдлийг үл зөвшөөрөх бололтой. Хамт ажилладаг хүмүүстэйгээ сайн ойлголцох шаардлага үүснэ. Маргалдаж байхдаа ямар нэг бодлогогүй үг хэлэхээс сэргийл. Хайр дурлалын холбоогоо хэт их гүнзгийрэхээс нь өмнө дүгнэлт хийхийг зөвлөж байна. Долоо хоногийн дунд үе болон түүнээс хойш арилжаа наймааны үйл хэрэгт таатай байна. Мөн хамтарсан үйл ажиллагаанаас ашиг олно. Зарим хүмүүс энэ үед од эрхсийн нөлөөгөөр амьдралаа өөрчлөх талаар бодож магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр эмх цэгцтэй байдал алдагдана. Зарим нөлөө таныг төөрөгдөл болон хуурмаг байдалд оруулна. Чухал сонголт хийх үе ирэхэд бүрхэг байдал бий болно. Найз нөхөдтэйгөө муудах, хэл амаа ололцохгүй байх бололтой. Төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Аюултай газруудаас холуур яв. Өмнө нь гаргасан алдаанаас болж зарим зүйл таныг шаналгах болно. Гэхдээ эргэн тойронд тохиолдох бүх жижиг сажиг асуудалд анхаарах хэрэггүй. Дутагдалтай зангаа хайртай хүндээ харуулбал таагүй байдал үүсгэж болзошгүй. Хүмүүстэй хэт тулж харилцахад таагүй байх бололтой. Хэрүүл маргаанд оролцолгүйгээр өөртөө тааламжтай байдлыг бий болгож чадах арга зам хайхыг од эрхэс зөвлөж байна. Өөртөө амралт өгч чадах зугаатай зүйлээр оролд. Мартагдсан сайхан дурсамжууд эргэн бодогдох нь баяртай бас гунигтай сэтгэгдэл аль алийг нь авчирна. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Та амьдралынхаа хэв маягийг санхүүдээ тохируулан шинэчил.
Арслан: Энэ долоо хоногт олон арга хэмжээ давхцах тул сайн бэлтгэл хэрэгтэй болно. Төлөвлөгөө сайн байхгүй бол таны ажил амжихгүй байх бололтой. Санхүүгийн асуудлаа шийдэх боломжийн талаар гэр бүлийн хүнтэйгээ хамтран төлөвлө. Нэн тэргүүний зорилтуудаа сайн хянаж, төлөвлөгөөгөө дахин зохиохоор шийдэх бололтой. Олныг хамарсан хөл үймээнд хэт автах хэрэггүй. Холын зорилгоо гол болгоорой. Дээд шатны байгууллагатай харилцахдаа хууль журмыг бүү зөрч. Харилцаа холбоонд гарсан асуудлууд үр ашигтай шийдэгдэх бололтой. Ямар нэг нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаанд сайн дураараа оролцох болно. Хамгийн гол нь танд боломж олгох мэдээллийг сайн ашигла. Таны сэтгэлд тохирохгүй зарим үйл ажиллагаа гайхшируулах болно. Санаандгүй байдлаар сэтгэл хөдлөм зүйлтэй ч учирна. Мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба урт хугацааны хамтын ажиллагааны хэлэлцээр цаашид илүү амархан хэрэгжих болно. Бусдад амлалт өгөхдөө болгоомжтой байхыг чухалчил. Долоо хоногийн сүүл рүү хүлээн авалт, албан уулзалтад очсоноор та чухал нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Үр дүн тань таныг азтай гэж хэлэх хэмжээнд аваачих болно. Эргэн тойрныхондоо үл анзаарагдах боловч таны сэтгэл санаа тогтворгүй байж мэднэ. Хэлэх үг хийх үйлдлээ урьд урьдаас илүү хяна. Чухал харилцаандаа харилцан буулт хийх хэрэгтэй болно. Магадгүй та огцом сэтгэл хөдлөлд автах байх. Гэхдээ бусдын дуртай дургүй байх нь хамаагүй өөрийн бодолтой байхад буруу зүйл байхгүй. Ойлгомжгүй нөхцөл байдалд ч өөрийнхөөрөө бай. Жинхэнэ хайр сэтгэл, хүндэтгэлийг олох боломж эрэлхийл. Хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Халдвар авч, ханиад хүрэх эрсдэл байна. Цаг тухайд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол өвчин хүндрэхгүй.
Охин: Энэ долоо хоногт сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь амьдралыг өөр өнцгөөс харах боломж олгоно. Од эрхэс сонирхолтой шинж тэмдэг илгээвэл сайтар бодож тайлахыг хичээ. Олон хүнтэй эсвэл дуу чимээ ихтэй газраас түр холдон нам гүм орчинд байх нь сайн төвлөрөхөд тус болдог гэдгийг сана. Эрүүл мэндийн хувьд ч нам гүм орчин сайн нөлөө үзүүлнэ. Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Хэрвээ бодит амьдрал болон сэтгэл хөдлөл хоёртоо тодорхой хэмжээний зааг тогтоож чадахгүй бол гадаад орчинтойгоо харьцахад нэлээд хүнд байх болно. Олон нийтийн харилцаанд асуудал гарвал таныг хямраах болно. Хэрвээ яаран шийдвэр гаргавал таны нэр хүнд унаж магадгүй. Туршлагатай, мэргэжлийн хүнээс туслалцаа авч чадвал та хүссэндээ хүрч чадна. Амьдралд илүү ач холбогдолтой зүйлийг тодорхойлох хэрэгтэй байна. Өөрийн баримталдаг итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ зөв тодорхойлох цаг болсон бололтой. Хувийн амьдралаа цэгцлэхэд хамгийн тохиромжтой үе. Иймээс цаг гаргаж нууцлаг газар дотын хүнтэйгээ хоёулхнаа цагийг өнгөрөөх нь хайрын холбоог бэхжүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү сэтгэл хөдөлгөм сонирхолтой зүйлс таныг хүлээж байгаа ч ирэх сард хэтэрхий олон ажил амжуулах төлөвлөгөө бүү гарга. Учир нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд өөртөө зориулах цаг хугацаа хэрэгтэй. Халдварт өвчнөөс болгоомжил. Эрсдэлтэй газраас холхон бай. Гэр бүл болон ажил хэрэгт аль алинд нь хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхэд гадаад орчны нөлөө саад болно. Хүмүүсийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байхын тулд маш их цаг үрэх хэрэгтэйг ойлгоно. Их ачаалал танд амрах ч зав олгохгүй байх болно. Тайлбар тавих нь нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Харин харилцаа холбоо сайн байх тул шинэ эд хөрөнгө зээлээр худалдах авахад тохиромжтой цаг үе. Санхүүгийн асуудал илүү ухаалаг гаргалаа шаардана. Өөрийн нөөц боломжийг зөв үнэл.
Жинлүүр: Энэ долоо хоногт хийх гэж буй ажил тань ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Ажлын ашиг сонирхол тань завгүй байлгана. Амьдралын хэмнэл хурдсаж ихэнх хүмүүсийг ядарч унах шахах бөгөөд таагүй харилцаа үүсэж мэднэ. Онц шаардлагагүй ажилд их эрч хүчээ бүү үр. Сэтгэл хөдлөлдөө хэт автвал таны үйлдэл замбараагүй байна. Нэр нөлөөтэй хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Танд урам зориг оруулах сэдвээр ярилцаж хэлэлц. Ганцаардлаас болж хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох хүсэл ч бас төрөх болно. Орчин цагийн ололтыг ашиглан завгүй үедээ ч интернэт, цахим сүлжээ ашиглан өөрийгөө хөгжүүл. Гэнэтийн төлөвлөөгүй зарлагууд таны төсвийг хүндрүүлэх тул сэтгэл гутралд орж магадгүй. Бизнес эрхлэгч нар эдийн засгийн цаашдын төлөв байдлыг сайн судал. Мөнгө олох шаардлагын улмаас сонирхолгүй зүйлд цагаа зориулсан ч бүү харамс. Долоо хоногийн сүүл рүү зарим асуудал санаанд оромгүй байдлаар ирэх тусламжийн ачаар хэвийн болж чадна. Бусдаас тусламж авахдаа бүү санаагаа зовоо. Харин гэнэтийн ажил танд гай ч тарина гавьяа ч байгуулна. Шүүмжлэл эсвэл худал магтаалыг бүү тоо. Ажлаасаа сайшаал шагнал хүртсэн бол хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Зарим төлөвлөгөө өөрчлөгдсөнөөс болж танд бэрхшээл гарах тул даван туулах үйл ажиллагааг нарийвчлан бэлдээрэй. Ганц бие хүмүүс онцгой хүнтэй уулзана. Энэ харилцааг цаашид хөгжүүлэхэд анхаар. Гарах үр дүн нь үнэхээр гайхалтай байна. Чин үнэнч хайр гайхалтай хариу үйлдэл хүлээн авна. Гэр бүлтэй жинлүүрийнхэн үр хүүхдүүдтэйгээ харилцан ярилц. Тэд таны эргэн тойрондоо бүрдүүлэх таатай уур амьсгалаас хамааран аз жаргалтай байх боломжтой.
Хилэнц: Энэ долоо хоногт өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч хувийн амьдралд ч эерэг нөлөө үзүүлэх бололтой. Харин нэг зүйлд хэт анхаарал хандуулснаар таны сэтгэл санаа хямарна. Ямар нэг маргаантай асуудалд орооцолдохоос сэргийл. Харин байр сууриа тодорхой болгохгүй удсан бол саналаа зоригтой хэлэх хэрэгтэй. Нөхцөл байдал ээдрээтэй байсан ч таны шийдвэрийг бусад нь зөвөөр хүлээн авах бололтой. Бусдын үгийг сайн сонсож, хамтын ажиллагаандаа үнэнч шударгаар хандвал таныг үнэлэх болно. Яаруу тэвдүү хөдөлж эсвэл ухарч няцаж ч хэрэггүй. Таны ямар ч үед удирдлага алдахгүй, өөртөө итгэлтэй байдал хүмүүст таалагдах болно. Амжилт, алдар нэр танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз. Хосуудын харилцаа ч таатай болно. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр бэрхшээлтэй учирсан ч дотоод сэтгэлийн түгшүүрээ хэт гаргах хэрэггүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Өөрт хохиролтой харилцааг анхаар. Бусдад эерэг хандаж амьдралаа ач холбогдолтой болго. Буруу алхам хийж болзошгүй байна. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй учир асуудлыг тайвнаар хүлээн авч ярилцсанаар та зохистой шийдвэрт хүрч чадна. Хэдийгээр таныг сорих зарим зүйл байсан ч өөртөө итгэлтэй, шаргуу байдал нь амжилтад хүргэх түлхүүр болно. Дотроо мөрөөддөг байсан шигээ хүн болохын тулд өөрт шаардлагатай өөрчлөлтүүдийг хий. Мөн таны аливааг ойлгох чадвар дээшлэх тул хайртай хүмүүсийнхээ юу хүсэж байгааг төвөггүй мэдрэх болно. Үг үйлдлийн алдаа нь их бага гэхгүйгээр хамтын харилцаанд асуудал үүсгэж мэдэхээр байна. Бусдын үзэл санааг хүндэл.
Нум: Энэ долоо хоногт боломж нөхцөл бүрдсэн ч бизнесийн үйл ажиллагаа бодсон шиг амжилттай байхгүй бололтой. Чухал мэдээллийг дотроо л хадгал. Ямар нэгэн үйлдэл хийхэд төдий л нууцлаг шалтгаан байхгүй байсан ч бусдад нарийн ширийн зүйлээ дэлгэх шаардлагагүй. Хамтрагч нартай маргаан үүсэх нөхцөл үүссэн ч хэт бухимдахын оронд тэвчээртэй байж, тэдний юу хэлэхийг сонс. Гадаад үзэмжээ сайхан харагдаж байгаагаар төсөөлөн бодох нь зөв хэвшилд суралцахад сайн туслах болно. Хичээл зүтгэл ажил дээр гаргах амжилтын баталгаа болно. Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань хэд хэдэн саад гарч ирж болзошгүй. Бусдад хэт итгэх нь дараа нь сэтгэл санаагаар унагаж болзошгүй. Зарим үед сонголт хийхдээ хариуцлага байхад хүндрэл гарах болно. Мөнгөө өсгөхийн тулд ямар нэгэн эрсдэлтэй зүйл хийх бол мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэг болно. Санхүүгийн эх үүсвэр эрж хайж байгаа бол хөрөнгө оруулалтын байгууллагатай хамтрах талаар судлаад үз. Од эрхэс таны хайр сэтгэлийн амьдралыг эрчимжүүлнэ. Хайртай хосууд тулгараад буй асуудлаа зөвшилцөлд хүргэх цаг болсон байна. Долоо хоногийн сүүл рүү биеийн хүч чадал шаардсан үүрэг даалгавар авахаас татгалз. Тэсвэр тэвчээр шаардсан ажил үүрэг биелүүлэх чадвар хязгаарлагдмал байна. Санхүүгийн асуудал гарч ирнэ. Таны эрч хүч бага зэрэг буурсан ч тайвшрах нөлөөлөл од эрхсийн зүгээс ирнэ. Хайр дурлал ажил хэрэг хоёрыг ялгаж салгахгүй бол хоорондоо ус гал хоёр шиг харшлах болно. Ямар ч үйл ажиллагаандаа энэ хоёрыг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Хайртай хүндээ цаг гаргах нь сэтгэл ханамж авчирна. Харин ганц бие хүмүүс цагийг хөгжилтэй газар өнгөрөөж болох юм. Хувийн амьдралд өөрчлөлт тохиолдож магадгүй. Залуу хүмүүс хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь сэтгэл хөдлөлийг ихэсгэх болно. Зуурдын учралд болгоомжтой хандаарай. Од эрхсийн зарим нөлөө амьдралын чиг хандлагыг тодорхойгүй болгож байна.
Матар: Энэ долоо хоногт хамтын үйл ажиллагаа явуулах болон стратегийн ач холбогдолтой гэрээ хийх зэргийг түр хойшлуул. Хэд хэдэн саналыг алийг нь сонгохоо бодолцох нь ашиг тустай байна. Нэг талаар сайхан санал ирэх ч зарим зүйл дээр нөөц бололцоог тань шалгах бололтой. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах, бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах, наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул буруу алхам хийхээс болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Зөн билэг, дотоод мэдрэмж тань овсгоо самбаа болон няхуур хянамгай байдал аль алийг өгнө. Дарга удирдлагатайгаа харилцан ойлголцлоо сайжруулах боломж гарна. Албан тушаал ахих талаар сайн бод. Тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд болон нөлөө бүхий ивээн тэтгэгч хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү дуусгах ажлуудаа дуусгаж завгүй хэмнэлээс түр ч гэсэн хол байхыг хичээ. Ингэснээрээ шинэ санаа төрөх болно. Мөн гадуур гарч байгалийн сайханд алхахыг хүсвэл завтай цагаа зөв ашиглах боломж байх юм. Танд урам зориг итгэл найдварыг байгалийн сайхнаас авахад энэ бүхэн туслах болно. Мөн сайхан мөрөөдөлдөө автах нь баяр баясгаланг бэлэглэж оюун ухааныг тань тэтгэх болно. Томоохон мөрөөдлөөс болоод өчүүхэн жижиг зүйлд санаа тавих нь төвөгтэй мэт санагдана. Гэхдээ эдгээр жижиг сажиг зүйлс ч хялбархан шийдэх боломжгүй байна. Таны амьдрал ахуйд гаднын нөлөө давамгайлна. Хүлээсэн үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүл. Чухал ажлын ард гарсны дараа эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Өөр соёл шашинд татагдах нь таны ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлд нөлөөлөх болно. Эрх чөлөөтэй байдлыг эрмэлзэх ба тогтвортой байх нь хэцүү санагдана. Уран бүтээлч хүмүүс энэ үед гайхалтай бүтээл хийх магадлалтай.
Хумх: Энэ долоо хоногт төрөлх зөн совиндоо итгэж чадвал таны бизнесийн яриа хэлэлцээр амжилттай болж бараа бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх болно. Гэхдээ бодол санаа тань зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Хуурмаг мөрөөдлөөс энгийн амьдралаа ангид авч үзээрэй. Хувийн болон ажил хэргийн харилцааны аль алинд нь чухал мөчийг анзаарахгүй орхиж болохгүй. Хэрэв танд таагүй бодол төрж байгаа бол чимээ шуугиан багатай газар олж, юу болоод байгаа талаар сайтар бодож тунгаа. Үнэтэй худалдан авалт хийхээр шийдэж магадгүй. Өөрийн зарлагадаа сайн анхаар. Алдагдал авчирч мэдэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалз. Зарлагаас илүү орлого олох аргыг олж мэднэ. Мөнгө хадгалах болон хөрөнгө оруулалт хийх нь чухал ч яг одоогийн нөхцөлд юу илүү хэрэгтэй гэдгийг ойлго. Зарим үед бага зэрэг өрөнд орох нь уналт авчрах болон цаашаа өргөжихгүй гэсэн үг биш. Харин байнга алдаа болдог үйлдлээ гаргахгүйн тулд тун хянамгай бай. Мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагаанд нөхцөл байдал тодорхойгүй асуудлыг шийдэх шаардлага тулгарна. Энэ үед их эргэлзэлгүй, харин ч үүнийг боломж болгон ашигла. Аливаа асуудлыг гэр бүлийн хүндээ сайн ойлгуул. Та нарын дунд үүссэн багахан маргаан ч ужгирч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү шинэ танилуудтай болоход сайн үе. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа, сайхан боломжуудыг харах нүдийг тань нээж өгөх болно. Өөртөө сонголт хийх цагийг гарга. Таны төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ. Сайн уншиж, сайхан амрах нь танд эрч хүчээ эргээд олоход тусална. Ойрын үед сайн амарч чадвал чухал ажлаа эрч хүчтэйгээр эхлэх боломжтой болно. Гэр бүлийн харилцаа илүү амар тайван байх болно. Ямар нэг маргаантай зүйлийг гэр бүлийн уулзалтаар шийдвэрлэ. Хайртай хүн тань таныг гомдоосон ч сэтгэл зовоосон маргаанаас зайлсхийх хэрэгтэй. Хэрэв нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөөд, зүрх сэтгэлээ харамгүй хуваалцвал асуудлыг шийдэж чадна. Асуудалд эрүүл ухаанаар шийдвэр гаргахын тулд муугаар нөлөөлөх аливаа мэдрэмжээс болгоомжтой бай. Найз нөхдөө гэртээ урин, хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг бий болгох үйл ажиллагаа төлөвлө.
Загас: Энэ долоо хоногт боломжийг сайн ашиглаж чадвал төлөвлөсөн ажилдаа мэдэгдэхүйц ахиц гаргана. Ойр дотнын хүмүүсийн туслалцааг нэрэлхэлгүй ав. Бусад харилцаа холбоо, найз нөхдийн хүрээллээ ашигла. Тохирсон гэрээ хэлцэлдээ үнэнч тууштай байх нь таныг итгэлтэй хүн болохыг бусдад илэрхийлэх болно. Өөрийн арга барил, хуримтлуулсан туршлагад итгэснээр сайн үр дүн ирнэ. Эерэг чиг хандлагатай байснаар сулбагар байдал, гутрангуй үзлээ ялан дийлэх болно. Зарим мэдрэмж хачирхалтай үйлдэл гаргахад хүргэж болно. Найз нөхөрлөлөө бүрэн хадгалж үлдэхийн тулд өөрийн нөхцөл байдлаа илэн далангүй найз нөхдөдөө илэрхийл. Үгүй бол ойлголцох гэж нэлээд удах тул таны санаа зовох болно. Дэмий бодолд автсан тодорхойгүй байдлаа удаан үргэлжлүүлэхгүй байх хэрэгтэй. Өөрийн болон бусдын хэрэгцээний тэнцвэрийг хадгалахыг хичээ. Бизнесийн харилцаанд хамтрах нөхцөлөө тохиролцох хэрэгтэй болно. Хамтрагчдаа эргэлзээ төрүүлж магадгүй боловч амжилт олох боломж гарч байна. Зарим хүмүүс хүсэл мөрөөдлөө шинээр бий болгох хэрэгтэй байж ч магадгүй. Удаан бодсон үйл ажиллагааг эхлүүлэхэд нэлээд эр зориг хэрэгтэй бололтой. Түншүүдээ хэт магтах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү залуу хүмүүс шинэ ажилд орох эсвэл ажлын ярилцлагад орохоосоо өмнө амаргүй асуултууд болон таагүй нөхцөл байдалд бэлд. Гайхалтай амжилт, гэнэтийн аз таны хайж байсан хөгжил дэвшлийг дагуулах болно. Ажил мэргэжлийн хувьд ахин дэвшихэд дэмжлэг хэрэгтэй байгаа бол нэр нөлөөтэй хэн нэгэнд хандахад тохиромжтой цаг үе. Аялал хийх нь таны амралтын төлөвлөгөөний чухал хэсэг байна. Энэ үед хувийн амьдрал ахуйд тулгарсан саад бэрхшээлийг та амархан шийдэх болно. Гэхдээ ойр дотнын хүмүүстээ зохисгүй авирлаж мэднэ. Санхүүгийн хувьд тогтвортой байхын тулд үнэтэй худалдан авалт хийхээ ахиухан мөнгөтэй болох хүртэл хүлээ. Наргиан цэнгээн хөгжилтэй байх ч зардалдаа анхаар. Ажлын асуудлыг шийдвэрлэхээр хэт улайрснаар хувийн амьдралдаа ямар нэг алдаа гаргаж магадгүй. Эсвэл бусдаас хараат байдалд орж болзошгүй. Хувийн асуудлаа цэгцлэхийн зэрэгцээ ашигтай харилцааг бий болгоход анхаар.
АДМИН








Нийгэм








