Dark Light
Нийгэм | 2026-03-23

ҮЕРИЙН УРСЦЫГ ХУРИМТЛУУЛАХ УСАН САН БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих ажил үргэлжилж байна.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 39 нэгж талбараас 11 нэгж талбарыг чөлөөлсөн бол зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 51 иргэн, хуулийн этгээдээс 36 иргэний газрын зөрчлийг аргилгаад байна.

Үерийн ус хуримтлуулах энэхүү усан сан ашиглалтад орсноор хотын өндөр нягттай суурьшлын бүсэд Сэлбэ голоос үүсэх үерийн эрсдэлийг бууруулах юм. Мөн 1.3 сая метр куб цэвэр усны нөөц хуримтлуулах боломжтой болно. Мөн орчны агаарын чийгшил нэмэгдэж, аялал амралтын таатай орчин бий болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00