Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өгсөн байна. Үүнд:
- Төрийн албанд ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодлогоор дэмжих, тэдний идэвхтэй оролцоог хангах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад онцгойлон анхаарах;
- Шилэн дансны мэдээллийг 100 хувь бүрэн, хугацаанд нь оруулж дуусган, ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангах;
- Яамны нийт албан хаагчдын сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгон сайжруулж, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх нэгдсэн сургалтын бодлогыг хэрэгжүүлэх;
- Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалтын талбайг зарлан шалгаруулах үйл ажиллагааг процессын алдаа гаргахгүйгээр, хууль, журмын дагуу шуурхай, ил тод зохион байгуулахад онцгой анхаарч ажиллах;
- Газрын тосны талбайг үе шаттайгаар зарлан, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах тодорхой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын нэгдсэн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг эрчимжүүлж, мэдээллийн санг яаралтай бүрдүүлж дуусгах;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, холбогдох хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллах;
Мөн байгууллагын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг, даалгавруудыг өгч, хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









