Dark Light
Нийгэм | 2026-03-23

25-НД БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДАД ХУР ТУНАДАС ОРНО

Image

2026 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн урьдчилсан төлвийг танилцуулж байна.

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 

Хур тунадас: 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Увс нуурын хотгороор, 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон баруун аймгуудын хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 24, 30-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас, 28-29-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22