Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нийт 1837 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 679, гэмт хэргийн шинжтэй 189 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Тодруулбал, хүний биед халдах 42, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 84, хулгайлах 24 хэрэг бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 тохиолдлыг илрүүлж, 98 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









