Dark Light
Нийгэм | 2026-03-23

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙ ХАРИЛЦАА ХАНДЛАГА САЙЖИРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны 3 дугаар сарын 23–27-ны өдрүүдэд “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчтай харилцах” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.

Арга хэмжээний эхний өдөр  буюу өнөөдөр (2026.03.23) “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвээр мэдээлэл хийж, төрийн албанд мөрдөгдөх ёс зүйн хэм хэмжээ, түүний практик хэрэглээг онцлов. Тэрээр төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага, ил тод байдал нь хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, олон улсын итгэлийг бүрдүүлэх суурь нөхцөл болохыг тэмдэглэв.

Үүний зэрэгцээ хэлэлцүүлгийн хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудал, төрийн байгууллагаас хүлээж буй ёс зүйд суурилсан харилцаа, хандлагын стандарт, шаардлагын талаар хувийн хэвшлийн төлөөлөл санал, байр сууриа илэрхийлж, нээлттэй харилцан ярилцлаа. Мөн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудалд бодитой, ёс зүйд суурилсан шийдлийг эрэлхийлэхэд талуудын хамтын оролцоо чухал болохыг онцолсон юм.

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 3 жил тутам гаргадаг судалгааны 2024 оны үзүүлэлтээр Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага 2.58-аас 3.19 болсон үр дүнд оролцогчид талархалтай байв.

Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдын харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, төр-хувийн хэвшлийн хоорондын ойлголтын зөрүүг бууруулах, цаашид Монгол Улсад ёс зүйтэй, ил тод, хүртээмжтэй, олон улсын жишигт нийцсэн хөрөнгө оруулалтын орчныг бий болгоход зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой арга хэмжээ болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00