Dark Light
Нийгэм | 2026-03-23

ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлж, ноцтой хор хохирол учрахаас урьдчилан сэргийллээ.

Цагдаагийн байгууллагаас хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд явуулсан хяналт шалгалтын үр дүнд хууль, тогтоомж зөрчсөн 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран холбогдох байгууллагад хүргүүллээ.
Шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн талбайд байршуулсан 24, ууланд нуун байршуулсан 23, нийт 47 хүнд даацын техник хэрэгслийг илрүүллээ.
Цаашид хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, газрын хэвлийг хамгаалах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулна.
Иргэн Та хууль бус олборлолтын талаарх мэдээллийг харъяалах цагдаагийн байгууллага болон 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж, хамтран ажиллана уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00