Dark Light
Нийгэм | 2026-03-23

I, II АНГИЙН СУРАХ БИЧГИЙН ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил үргэлжилсээр байна. Боловсролын үндэсний зөвлөлөөс сургалтын агуулгыг дэмжсэн бол энэ удаа Ерөнхий боловсролын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар ЕБС-ийн 1, 2 дугаар ангид 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг шинэчлэн батлав. Энэхүү жагсаалтын дагуу судлагдахуун тус бүрээр сурах бичгийн эх зохиох тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Ирэх намраас өмнө хэвлэлтэд шилжүүлэх юм.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн гол амин сүнс нь хүүхдэд академик мэдлэг олгохын зэрэгцээ бие даан амьдрахад тустай зөв, дадал хэвшлүүдийг судлагдахуун бүрд тусгасан явдал юм. Тухайлбал, эрүүл мэндийг бие даасан хичээл болгосон. Түүнчлэн хөтөлбөрөөс хасагдаад байсан унших бичгийг оруулж ирж байна. Мөн Казак, Тува хэл болон Казак хүүхдэд зориулсан монгол хэлний сурах бичиг ч орж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00