Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоол батлагдсан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд:
- Худалдаа хөгжлийн банк
- Хаан банк
- Хас банк
- Төрийн банк
- Голомт банк
- Капитрон банк
- Богд банк
- Тээвэр хөгжлийн банк
- Ариг банк
- М банк
гэсэн арилжааны банкнуудаар дамжуулан тус хөнгөлөлттэй зээлийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдээр олгох юм.
АДМИН







Нийгэм









