Dark Light
Нийгэм | 2026-03-23

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 331 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид ажиллалаа. Тус ангийн зэвсэглэл техник, алба хаагчдын алба хаах орчин нөхцөл, үүрэг гүйцэтгэлт болон бодлогоор дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЗХЖШ -ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй Зэвсэг хүчний удирдлага, төрлийн цэргийн зарим командлагч нар, түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон.
Энэ үеэр ажил үйлсээрээ Зэвсэг хүчин, анги байгууллага, хамт олноо тэргүүлэн ажилласан зарим алба хаагчдад төрийн дээд одон медаль, салбарын шагнал гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дэслэгч генерал С.Ганбямба нар алба хаагчдын үндсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг болохуйц зарим асуудлыг шийдвэрлэсэнд ангийн удирдлага, хамт олон талархаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00