Цэргийн баяраар дарга өрөөндөө давсгаа яг хэзээ суллахыг секунд зөрүүлэхгүй тааруулж тохируулсан мэдээлэгч тааж мэддэг таван хаан, тамшаал мэддэг тарлан бух байсан уу? Хөдөлмөр халамжийн газрын Ажиллах хүчний шилжилт хариуцсан түр дарга Сэрээтэр өөрөө хүүхэд шиг халамжлуулан, ажилтнаараа сав тосуулаад сарьж байх яг тэр мөчид сайтынхан камертайгаа шуугин орж ирж таарлаа. Тухтай шээж чадаагүй Сэрээтэр Эрүүгийн цагдаагаар сэтгүүлчийг айлгалаа. Эрүүгийн цагдаа маргааш нь Нэгүүн сайтыг нэгжиж, мэдүүлэг авсан нь шээсээ таслуулсан хурган даргын үгийг батлах мэт сэжиг хардлага төрүүллээ.
Нэгүүн сайтад нэгжлэг хийж, мэдүүлэг авсан нь шээсний явдлын яг маргааш таарснаас биш сарын өмнө эмзэг мэдээллийг чинь тараана гэж 50 саяыг нэхэж авсан гэж иргэн Д гомдол гаргасан тухай цагдаа хэллээ. Иргэн Д-гийн гомдол нь сарын өмнөх болохоос 50 саяыг өгсөн нь 2023 оны хэрэг явдал юм байна. Гурван жилийн өмнө тавин саяар ам тагласан гэж тайван байтал нь 3-р сарын 11, 14-нд өөр сайтын сурвалжлагч өнөөх баримтыг үзүүлж, бас 50 саяыг нэхсэн тул ахин гомдол гаргасан байна. Иргэн Ж гэгч энэ оны 2-р сарын 27-нд заналхийлүүлж айсандаа UB cab-аар 30 саяыг өгч явуулсан гэж гомдол гаргасан. Нэгүүн сайтынхан хариуд нь 30 саяыг тоолоод авч байгаа баримт байвал үзье, хэнд ч UB cab -аар мөнгө явуулаад хэрэгт холбож болох тухай хэллээ. Сайтын бие тулгар эрхлэгчийг байцаахаар аваад явлаа гэж өрөвдөж өмөөрч байтал жирэмсэн биш гэдэг нь ч бас илэрлээ. Юу юу ч болчхов?
Т.УНДРАХБАЯР








Нийгэм



