Dark Light
Нийгэм | 2026-03-24

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлууд эхэлж байгаатай холбогдуулан үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүдийг оролцуулсан өргөтгөсөн шуурхай хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр танхимаар болон цахимаар зохион байгуулав.
Хурлыг Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн удирдан явуулж салбарын 48 үйлдвэр компанийн удирдлагууд оролцон “Нэгдсэн сүлжээний 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны хэрэгжилт”, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар нэгдсэн мэдээлэл өгсөн.
Салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх удирдлагуудын зүгээс эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний дутагдалд орж бэлтгэн нийлүүлэгч дээр өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдсан, ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй улмаар үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар танилцуулав.
Эрчим хүчний дэд сайд үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах болон удирдлага зохион байгуулалтын чиглэлээр дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
  • Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, техникийн зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, ажлыг эхлүүлэх, төлөвлөгдсөн хугацаанд хийж дуусгах;
  • Олон Улсын гадаад нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай дизель түлш, мазут, шатах, тослох материал зэрэг нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллах;
  • Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд хөрс хуулалт, уулын ажлын төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь бүрэн хийж, дулааны цахилгаан станц, дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22