Dark Light
Нийгэм | 2026-03-24

Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ АЮУЛГҮЙ НӨӨЦИЙГ БЭЛДСЭН

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлын улмаас Монголын эдийн засагт эрсдэл үүсэж буй талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр: Эрчим хүчний дэд бүтцэд цохилт хийж буй байдал эрчимжсэн. Дэлхийн нефтийн зах зээлд нийлүүлэлтийн шок үүсэж эхэлсэн. Зах зээлийн үнийн өсөлт уналт бус нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авсан. Дахин сэргэхэд 4-5 жилийн хугацаа шаардана. Дэлхийн зах зээлд бодит шатахууны хомсдол үүсэж эхэлж байна. Өнөөдөр энх тайван тогтлоо гэхэд зах зээл тогтворжиж, нийлүүлэлт жигдрэхэд  багаар бодоход 4 сар. Дунд хугацаандаа шатахуунтай холбоотой эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр байна. Мөргөлдөөн цаашид гүнзгийрвэл Монгол Улсын эдийн засагт эрсдэл учрах, төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц эрсдэл учирна. Иймд нөлөөллийг бууруулах, үндэсний эдийн засгийг хамгаалах бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж маргааш Засгийн газрын хуралдаанаар холбогдох хууль эрх зүй, бодлогын арга хэмжээний саналыг оруулахаар бэлдэж байна.

Шатахуун суурь үнэ өсөх, үнийн дарамт нэмэгдэх, инфляцад нөлөөлөх төлөв үүслээ. Монгол Улсын хувьд нийлүүлэлт дээр хүндрэл гарахгүй, манай хилийн бүсэд нефть боловсруулах томоохон үйлдвэрүүд байгаа. Үүнээс тасралтгүй шатахууны хангалтаа тогтвортой хийнэ. Шатахуунаар дамжиж инфляц өсөх эрсдэл байна. Үнийн өсөлттэй холбоотой иргэдийн орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, аюулгүй байдлыг дээшлүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв шатахууны суурь үнэ 110 баррель өссөн нөхцөлд манай эдийн засагт 13.8 хувийн инфляцын нөлөөлөл орж ирнэ. Нефть 130 доллар баррель болсон үед 17.1 хувь болно. Засгийн газар бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор валютын зардал нэмэгдэнэ, бусад барааны үнэ өснө. Хэрэв Хятад, Оросын дотоодын зах зээл шатахууны үнийн өсөлт импортоор дамжиж нөлөөлөл орж ирэх эрсдэлтэй.

Ойрх Дорнодын бүс нутаг руу махны экспорт хийдэг. Нийт 60 сая долларын махны экспорт гол зах зээл Иран, Катарын бүс нутагт байгаа. Энэ экспортоо тогтвортой байлгах, бусад бүс нутаг руу шилжүүлэх арга хэмжээг авна. Махны нэр хүнд өндөр, махны эрэлт сайн байгаа тул шок гарахгүй. 8.8 сая долларын бараа бүтээгдэхүүн энэ бүс нутгаас импортолдог. Манайд нөлөөлөх нөлөөлөл тун бага.

Он гараад Засгийн газар шатахууны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авсан. АИ92 нэгдүгээр сард 27 мянган тонн байсан одоо 87 мянган тонны нөөцтэй байна. Дизель 79 мянган тонн байсан бол 111 мянган тонны нөөцтэй байна. АИ92 41 хоног, АИ95 70 хоног, дизель 28 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 35 хоног, онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна. Харьцангуй аюулгүй нөөцийг бэлдэж чадсан. Үүсэж буй шокт автах, эдийн засаг савлахгүй, тогтвортой байна.

Гадаад зах зээл дээр шатахууны үнэ нэг дахин өссөн. Гадаад зах зээлийн өсөлтийн зөрүүг өнөөдөр хямдхан байгаа хоёроо холбоод үнийн өөрчлөлтийг индексжүүлэн зохион байгуулна. Хүнсний хангамжийн нөөц харьцангуй үндэсний дотоодын үйлдвэр сэргэсэнтэй холбоотой хүнсний хувьсгалын үр дүн гарч байна. Эм, эмийн нөхцөл байдал нөөц хэвийн, жилийн нөөц бүрдсэн. Эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог тогтвортой явуулах нэг жилийн нөөц байгаа” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22