Dark Light
Нийгэм | 2026-03-24

ГАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДЭЭ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын POSCO International компанитай төмрийн хүдэр, ган, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд өргөжүүлж, томоохон төслүүдээ шинэ шатанд гаргах боломжийг тодорхойллоо.
Уулзалтаар үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслүүд болон чухал ашигт малтмалын эрэл хайгуулын ажлуудыг танилцуулж, эдгээрийг хамтран хэрэгжүүлэх бодит боломжуудыг хэлэлцэв.
Талууд боловсруулах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дараагийн шатны тодорхой алхмуудыг тохиролцов.
Ган, эрчим хүч, технологийн интеграцид чиглэсэн стратегийн түншлэл бодит ажил хэрэг болж эхэлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22