Dark Light
Нийгэм | 2026-03-24

10 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧДАД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг цагдаагийн албан хаагчдын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх мэдээлэл цацагдаад байна.
Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны төсвийн жилийн цалингийн сангийн хэмнэлт болох 6.5 тэрбум төгрөгийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад улсын хэмжээнд ажиллаж буй мэргэжилтэн, жолооч, тогооч, үйлчлэгчээс эхлээд анхан шатны нэгжүүдийн нийт 10.971 албан хаагчдад тус бүр 600.000 төгрөгийг 13 дахь сарын цалингийн урамшуулал хэлбэрээр олгосон.
Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад идэвх, зүтгэл гарган ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад дээрх урамшууллыг олгохдоо Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 заалтыг тус тус үндэслэсэн болно.
Иймд цагдаагийн байгууллагын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг нь ор үндэслэлгүй, худал ташаа, бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан улс төрийн зорилготой мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

Эх сурвалж | Хууль зүй, дотоод хэргийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22