Dark Light
Нийгэм | 2026-03-24

ӨНӨӨДӨР 5 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БҮРТГЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 5 зам тээврийн осол, саад бүртгэгдлээ.
Эдгээр ослууд нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Мөн 120 мянгатын автобусны буудал ба спортын төв ордны баруун талд хүн мөргөсөн 2 осол гарсан байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22