Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.
Хаврын ой, хээрийн гал түймрийн аюулын үнэлгээгээр нийт нутгийн 0.47 хувь маш их, 3.06 хувь их, 8.07 хувь дунд аюулын түвшинд байна.
Иймд:
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
- Ил задгай гал түлэхгүй байх,
- Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
- Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
- Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
- Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм





