Dark Light
Нийгэм | 2026-03-24

160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 85.4 ам.доллароор арилжаалж нийт 2.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.5 ам.доллароор буюу 12.5% өслөө.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 76.6 ам.доллароор арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 10.1% өслөө.
Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, 65.7 ам.доллароор арилжаалж нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 20.4 ам.доллароор буюу 45.0% өслөө.
2026 онд 72 удаагийн арилжаагаар 327.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.1 сая тонн нүүрс арилжлаа.
Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 154.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.98 сая.тонн нүүрс борлуулсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22