Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багт хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:32 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Howo ZZ5707S3840AJ” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч иргэн У/28 настай, эрэгтэй/-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2026-03-25
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм





