2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын эрсдэл эрс нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:
- Нэн их эрсдэлтэй: Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн аюултай түвшинд хүрлээ.
- Их эрсдэлтэй: Ховдын зарим хэсэг, Баянхонгор, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутгаар түймрийн эрсдэл их байна.
- Дунд зэргийн эрсдэлтэй: Ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар эрсдэлийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид, аялагч та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

|
Эх сурвалж
| УЦУОШГ
|
АДМИН







Нийгэм





