Dark Light
Нийгэм | 2026-03-25

500 ТЭРБУМЫН ШОУ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ноолуур бол хаврын эдийн засаг. Гэтэл Монгол бол түүнийг ашиглаж чаддаггүй орон.

Түүхий эдээ хориглоно. Дээрээс нь “дэмжинэ” гээд 500 тэрбум тараана. Бодлого биш, будлиан.

Экспорт өссөн гэх тоо баримт ярьж өөрсдийгөө хуурна. Үнэндээ салбар сул, өрсөлдөх чадвар дорой хэвээр.

ЖДҮ-ийн зээлүүд замаасаа алга болсон түүх давтагдсаар. Одоо ноолуурын мөнгө ч зөв хүндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй.

Үйлдвэрүүд мөнгө авсаар дассан. Харин жинхэнэ үйлдвэрлэгчид зээлд хүрдэггүй. Банкууд барьцаа нэхнэ. Бодит дэмжлэг алга.

Зах зээлийг хориглоно. Тэгээд Хятадууд тоглоно. Жил бүр.

Энэ салбарын хамгийн сул, хамгийн чухал хэсэг нь малчид. Зудтай, өртэй, орлогогүй. Ганц найдвар нь ноолуур. Гэтэл үнэ нь тэдэнд биш, дундынханд ашигтай тогтоно.

335 сая долларын орлогоос малчдад юу үлдэв? Бараг юу ч үгүй.

Асуулт энгийн:
Яагаад ашигтай салбар байж байнга төрөөс мөнгө авдаг вэ?
Яагаад татвар төлөгчдийн мөнгөөр хувийн үйлдвэр тэтгэгддэг вэ?
Яагаад малчид хамгийн бага хүртдэг вэ?

Хариулт ч энгийн: тогтолцоо буруу.

Ченж үйлдвэр төр гэсэн гинжин хэлхээ ашиг хүртэнэ. Малчин хоосон үлдэнэ.

Ноолуурын бодлого нэртэй энэ жүжиг ингэж л явж ирсэн. Одоо ч өөрчлөгдөх шинж алга.

Хэрвээ үнэхээр дэмжих гэж байгаа бол:
малчинд өндөр үнэ,
үйлдвэрт шударга зээл,
зах зээлд чөлөөт өрсөлдөөн хэрэгтэй.

Үлдсэн нь бол пиар.

Ноолуурын асуудал бол мөнгөний биш, бодлогын асуудал.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22