Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камер суурилуулж, нэгдсэн системд холбож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж ажиллаж байна.
Ухаалаг камерын системээр Улаанбаатар хотын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио болон бусад тоног төхөөрөмжийг бүрэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд өмнө нь цагдаагийн алба хаагч уулзвар зохицуулахад хоногт 16 цаг ажилладаг байсан бол ухаалаг камерын систем нэвтэрснээр 10 цаг ажиллаж, ачааллыг тэнцвэржүүлсэн.
Нийт 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан. Алба хаагчийн уулзварын голд ажиллах цаг 38 хувиар багассан. Тухайн хэмнэсэн цаг хугацааг хяналт, шалгалт хийж, зөрчил арилгуулахад зарцуулж байна.

|
Эх сурвалж
| ЗХУТ
|
АДМИН







Нийгэм





